Үнэнийг мэдэх арван арга

Хэрэглэгчид гэж сайхан худлаа ярьдаг хэсэг хүмүүс байх. Судлаачид тэдэнд хуурталгүй яаж үнэнийг мэдэж болох бол. Нэгэнт Маркетингийн судалгааны гарын авлага өгсөн юм чинь зарим нэг анхаарах зүйлийн талаар анхааруулах хэрэгтэй гэж бодон энэхүү өгүүллэгийг нийтэлж байна.

Үнэнийг мэдэх арван арга

Хүмүүс нэгийг бодож байвч, нөгөөг ярьж, бодож ярьснаасаа огт өөрийг хийх нь элбэг. Асуултын утгыг ойлгоогүй байж мэдэмхийрэн хариулна. Нөхцөл байдлын талаарх тэдний төсөөлөл бодит утгаасаа хол зөрсөн дүрслэл байдаг. Тэднээс үнэнийг хэрхэн мэдэж авах вэ?

Үнэн бодитой мэдээлэл олж авахад нөхцөл байдал төдийгүй, хүний оюун ухаан тэр дундаа санах ой саад болдог. Судлаачид өнөөдөр огт байхгүй бараа үйлчилгээг хэрэглэж буй хэрэглэгчидтэй цөөнгүй тохиолддог.

Муу үр дүнгийн буруутан нь оролцогч байхаас гадна судлаач өөрөө байх нь бий. Хэрвээ асуулт муу бол хэрэглэгч үнэн зөв хариулах ямар ч аргагүй болдог.

Судалгааны нэг аргаар авсан мэдээллийг өөр аргын үр дүнтэй харьцуулах нь зөв болдог. Жишээ нь, түүвэр анкетын аргыг фокус группын аргатай хослуулах, эсвэл шинжээчидтэй хийх ярилцлагатай хослуулах нь үр дүнтэй байдаг

Хэрэглэгч нэг ч үг дуугарах хэрэггүй, энэ утгаараа ямар нэг мэдээллийн гажуудал үүсэх магадлал бага байдаг судалгааны аргуудыг өргөн ашиглах нь чухал юм. Сүүлийн үед баруунд ажиглалтын арга өргөн ашиглагдаж байна.


1934 онд америкийн судлаач Ла Пьер хоёр хятад оюутныхаа хамт Америк даяар аялжээ. 30-аад онд ази гаралтай хүмүүст америкчууд төдийлэн таатай ханддаггүй байсан ч тэд 250 гаруй буудалд зочилсон бөгөөд тэднийг хаа ч гэсэн найртай угтаж байв. Аялалын төгсгөлд Ла Пьер буудлын эздэд захидал илгээн, тэрээр өөрийн хятад нөхдийн хамт дахин зочлох хүсэлтэйгээ, мөн урьдын адил найртай хүлээн авна гэдэгт итгэж байгаагаа дурджээ. Гэтэл дийлэнх эзэд түүнд татгалзсан хариу өгөв. Ингэж судлаач азичуудын талаархи мухар сүсэг, тодорхой ази хүнтэй харилцахдаа гаргаж буй зан авираас хэрхэн ялгарч буйг мэдсэн байна.

Сүүлд "Ла Пьерын парадокс" гэж нэрлэгдсэн энэхүү үзэгдэл өнөөдрийг хүртэл маркетингийн ажилтнуудын “толгойны өвчин” хэвээр байна. Хүмүүс дандаа ярьж байгаа зүйлээ хийдэггүй болохыг судалгаа хийгч хэн бүхэн анхаарах нь зүйтэй. Ихэнх шинжлэх ухааны хүрээнд судлаач судалгааны обьектынхоо санал бодлыг асуух боломж байдаггүй. Биологич хүн хэзээ ч туршилтынхаа туулайтай ярилцлага хийж чадахгүй. Гагцхүү нийгмийн шинжлэх ухаанд ийм боломж байдаг хэдий ч энэ давуу тал нь эцэстээ эсрэг үр дүнгийн шалтгаан болох нь байдаг. Өөрөөр хэлбэл судалгааны үр дүн үргэлж үнэн бодитой байх магадлал бага байдаг аж.

Үнэн бодитой мэдээлэл олж авахад нөхцөл байдал төдийгүй, хүний оюун ухаан тэр дундаа санах ой саад болдог. Судлаачид өнөөдөр огт байхгүй бараа үйлчилгээг хэрэглэж буй хэрэглэгчидтэй цөөнгүй тохиолддог. 1980 онд америкийн гэрийн эзэгтэй нарын дийлэнхи олонхи хамгийн шилдэг гал тогооны хэрэгсэл бол GeneralElectric-ийнх гэж үзэж байсан ба үнэн хэрэгтээ энэ компани нь гал тогооны хэрэгсэл үйлдвэрлэхээ болиод 20 гаруй жил болсон байжээ. Мөн 2002 онд олон орос хүн АСКО компанид даатгуулсан гэж баталж байсан бөгөөд уг компани нь судалгаанаас 6 жилийн өмнө үйл ажиллагаагаа зогсоосон аж.

Өөр нэг мэдээллийг гажуудуулагч хүчин зүйл нь хүний сэтгэлзүйн онцлог юм. Хүн үргэлжид өөрийн нийгмийн байр суурийг өөрийн болон өрөөл бусдын өмнө өндөрт байлгахыг хүсдэг. 1990 оны дундуур явуулсан судалгаагаар оросын уншигчид тухайн үед 200 мянган хувь хэвлэгдэж байсан "Коммерсантъ" сонинг 1 сая илүү хувь хэвлэгддэг "СПИД-инфо" сонингоос илүү уншдаг гэсэн дүгнэлт гарчээ. Хэргийн учир нь эхний сонин нь нийгмийн дээд хэсгийнхэнд чиглэсэн гэдгээ байнга сурталчилдаг бол, "СПИД-инфо" олон нийтэд чиглэсэн нийтлэлийн бодлоготой байжээ. Ийм үзэгдэлтэй номын худалдаа эрхлэгчид мөн тулгардаг. Уншигчдын ихэнх нь Достоевский, Пушкин, Шекспир зэрэг сонгодог зохиолчдын номыг сонирхон уншдаг гэх хэдий ч детектив, уран зөгнөлт номын борлуулалт сонгодог зохиолын борлуулалтаас 5-10 дахин өндөр байдаг.

Хэрэглэгчээс үгээр дамжуулан элдэв “парадоксоор” гажуудаагүй мэдээлэл авна гэдэг хэцүү асуудал. Асуудлыг бүрэн шийднэ гэдэг юу л бол. Гэхдээ тодорхой нөлөөллийг багасгах боломж бий. “Үнэнийг чангаах”-ын тулд судлаачид олон төрлийн залийг хэрэглэж байна.

Энэхүү өгүүллэгт хэрэглэгчийн талаарх бодит мэдээллийг цуглуулах илүү үр дүнтэй арван аргыг санал болгов.

Хэмжээ чухал…

Судалгааны түүврийн хэмжээг нэмэгдүүлснээр мэдээллийн нарийвчлалыг нэмэгдүүлдэг. Хэсэг оролцогч “залж” байхад олонлогийн хэмжээг нэмэгдүүлснээр тэдний эзлэх хувийн жин багасна.

Энэ хүрээнд ярихад, фокус группын үндсэн дээр дүгнэлт гаргах нь “аюултай” бөгөөд ихэнх судлаачид үүнийг муу арга гэж үздэг. Хэдийгээр фокус группыг удирдагч цөөн хүн давамгайлахыг болиулж, асуудлыг зөв чиглэлд нь оруулж чадлаа ч энэ аргын хүрээнд ердөө арав хүртэлх хүний саналыг л сонсдог. Тэдний бодлыг нийт хэрэглэгчдэд “нялзаах “ нь буруу гэдэг нь ойлгомжтой. Зарим тохиолдолд насны бүлэг бүрийг /залуус, тэтгэврийн насныхан/ нэг удаагийн ярилцлагад оруулах замаар нийт хэрэглэгчийн төлөөлөгчдийг хамруулахыг оролддог ч энэ нь байдлыг төдийлэн сайжруулдаггүй байна. Ер нь фокус группыг ашиглахыг “их хүсч” байгаа бол нийгмийн бүлэг бүрээс хамгийн багадаа гурван бүлэг бүрдүүлэх нь зүйтэй гэж мэргэжилтнүүд зөвлөж байна. Энэ нь мэдээж зардлыг нэмэгдүүлнэ.

Харамсалтай нь түүврийн хэмжээг нэмэгдүүлэх нь үргэлж амжилт авчирдаггүй. GfK Rus судалгааны компанийн ажилтан Асхат Кутлалиевын ярьж байгаагаар “Асуудал судалгаанд оролцогчдын хувийн онцлогоос хамаарч байгаа тохиолдол бүрт түүвэр их болох нь үргэлж хүссэн үр дүнд хүргэдэггүй. Энэ нь мэдээллийг гажуудуулж буй хүмүүсийн хэмжээ бага үед үр дүн өгч болох ч “олуулаа худлаа ярьж байгаа”” тохиолдолд юу тус болохгүй.

Ухаалаг хариулт сонсоё гэвэл ухаалаг асуу

Муу үр дүнгийн буруутан нь оролцогч байхаас гадна судлаач өөрөө байх нь бий. Хэрвээ асуулт муу бол хэрэглэгч үнэн зөв хариулах ямар ч аргагүй болдог. Тэр ч бүү хэл хариулахаас зайлсхийдэг байна. Нэгэн судалгаанд гэр бүлд нь хичнээн автомашин байгаа вэ гэдэг асуултад хариулсан байдлыг авч үзэхэд ихэнхи нь “нохой явган” болчихжээ. Дараагийн удаа асуултаа улам тодорхой болгон “нэг ч байхгүй, нэг бий, хоёр машинтай” гэх мэтчилэн тодорхой хариултыг санал болгоход автомашины тоо ЗЦГ-т бүртгэлтэйгээс их болчихсон байна.

Асуулт энгийн байх ёстой бөгөөд нэгэн зэрэг хоёр зүйлийг асуух нь буруу. ("Та зар сурталчилгаанд хэрхэн ханддаг вэ, түүний хүүхдэд үзүүлдэг нөлөөг юу гэж боддог вэ?"). Түүнчлэн тухайн зорилтот хүн амынхаа үгсийн санг ашиглаагүйгээс болж гажуудал үүсдэг. “Сард хэдэн удаа согтууруулах ундааны хордлогод өртдөг вэ?” гэж асуухын оронд “Та сард хэдэн удаа шартдаг вэ?” гэж асуух нь илүү үр дүнтэй.

“Ихэнх хэрэглэгчид яагаад зарим нэг бараанд илүү ач холбогдол өгч, өндөр үнэлдэг тухайгаа огт боддоггүй бөгөөд тэр дундаа энэ талаар огт танихгүй судлаачид ярих хүсэлгүй байдаг. Харин судлаачид тэднээс үнэн зөв хариултыг хүсдэг” гэж "Смартэк" компанийн Маркетингийн хэлтсийн захирал Михаил Шабалиндог. бичсэн байна. Иймээс асуулт нарийн түвэгтэй байх тусам үнэн хариулах магадлал буурах ба үр дүнд хүрэхийн тулд асуудлыг тодорхой тайлбарлах шаардлагатай бол

Эцэст нь, өргөн тархсан нэг алдаа бол асуултыг оролцогчоос сонсохыг хүсч байгаа хариулт илт байхаар боловсруулдаг явдал юм. “Олон нийтийн газар тамхи татахыг хориглох нь зүйтэй гэдэгтэй санал нийлж байна уу?” гэж асууснаар судлаач дийлэнхи олонхиос эерэг хариулт авах нь тодорхой юм. Энэ нь зөвшөөрснөөс, хориглосон нь хялбар байдаг хүний сэтгэлзүйн онцлогтой холбоотой юм.

Хяналтын асуултууд.

Мэдээллийн үнэн бодит байдлыг шалгахын тулд зарим тохиолдолд судлаачид хяналтын асуултыг “хавчуулдаг”. Жишээ нь, “Би нэг удаа хүний эд зүйлийг авчихаж байсан”, “Би өөрөөрөө бахархдаг”, “Би хэрвээ баригдахгүйгээ мэдэж байвал татвараас зугтаана” гэсэн асуултад бүгдэд нь тийм эсвэл үгүй гэж хариулсан байвал тухайн оролцогчийг судалгааны үр дүнд оруулахгүй байх нь дээр. Хяналтын асуулт нь ижил агуулгатай асуултуудын нийлбэр бол тарааж байрлуулсан эдгээр асуултуудад ялгаатай хариулт өгөх эсвэл сөрөг утгатай хяналтын асуултуудад ижил хариулт өгсөн тохиолдолд тухайн хэрэглэгчийн саналыг хүчингүйд тооцно.

Санаатай болон санаандгүй хийгдсэн мэдээллийн гажуудлыг өөр бусад аргаар мэдэх боломжтой. Жишээ нь, GfK компани нэг удаагийн судалгаагаар аль эмийн лавлах илүү таалагддаг вэ гэсэн асуултыг эмч нарт тавьжээ. Хариулт болох лавлах номуудын нүүрний зураг дунд “хулхи” огт байдаггүй лавлахыг оруулсан байна. Үр дүнд нийт оролцогчдын 4 хувь нь уг “байхгүй” лавлахыг сайшаадаг болох нь тодорчээ. Хэрвээ “хуурамч” лавлахын нэр алдартай бараа бүтээгдэхүүний нэртэй төстэй бол “Худалч” оролцогчийн хувь улам бүр өсдөг аж.

Ийм судалгааг "ЭСПАР-Аналитик" компани явуулсан бөгөөд судалгаанд оролцогчдод арван ширхэг сурталчилгааны хуудас үзүүлэхэд оролцогчдын 5 хувь нь огт байдаггүй брэндын сурталчилгааны хуудсыг харсан гэж хариулжээ.

“Хагас асуултууд”

Бодит мэдээлэл авах үр дүнтэй аргын нэгд “хагас асуулт” буюу нээлттэй ба хаалттай асуултын хослол тооцогддог. “Тийм”, “үгүй”, “мэдэхгүй” гэх мэтийн хаалттай асуулт нь тухайн асуудлын талаарх үндсэн мэдээллийг өгдөг бол нээлттэй асуулт нь судалгаанд оролцогчийн “дотоод мэдрэмж”-ийг илтгэдэг. Энэ тохиолдолд нээлттэй асуулт нийт агуулгын 30-аас илүү хувийг эзлэх ёсгүй байдаг.

Английн "Камелот" гутлын дэлгүүрийн судлаач зарим нэг загварын гутал борлогдохгүй байгаа шалтгааныг тогтоохоор судалгаа хийхдээ нээлттэй асуулгын аргыг сонгожээ. Оролцогчид яагаад тухайн загварыг сонгох болсон шалтгаанаа “таалагдсан”, “аятайхан санагдсан”, “эвтэйхэн” гэсэн үгээр илтгэжээ. Энэ нь хангалттай мэдээллийг өгөөгүй тул нэмэлт судалгааг явуулжээ. Судалгаанд нээлттэй ярилцлагаас гадна гутлын хэлбэр, хэмжээ, өнгө, загварыг илүү тодруулах хаалттай асуултуудыг ашигласнаар цөөн тооны хэрэглэгчийг хамруулсан ч ямар шинжийг агуулсан загвар илүү эрэлттэй байгааг тодруулж чадсан байна.

Энэхүү аргын нэг чухал давуу тал нь оновчтой боловсруулсан асуулга нь цөөн оролцогчоос үнэт мэдээлэл авах боломжийг олгодог явдал юм. Гурван зуу хүртэлхи оролцогчоос авсан мэдээлэл үнэтэй байх боломжтой гэж үздэг бөгөөд энэ тохиолдолд дээр дурдсанчлан нээлттэй болон хаалттай асуултыг оновчтой хослуулах нь чухал юм.


Хаширлах нь илүүдэхгүй

Судалгааны нэг аргаар авсан мэдээллийг өөр аргын үр дүнтэй харьцуулах нь зөв болдог. Жишээ нь, түүвэр анкетын аргыг фокус группын аргатай хослуулах, эсвэл шинжээчидтэй хийх ярилцлагатай хослуулах нь үр дүнтэй байдаг. Тухайлбал нэгэн судалгаанд аптекийн ажилчдаас ямар нэр төрлийн даралт хэмжигч аппаратуудыг мэддэг вэ, аль загварыг шилдэг гэж боддог вэ гэсэн асуултад хариулт авчээ. Энэхүү судалгааны зэрэгцээ аптекуудын бүртгэлийг шинжилж үзэв. Үр дүнд нь худалдагчид бусад төрлийн аппаратыг мэддэг хэдий ч зөвхөн өөрийн зарж буйг шилдэг гэж тооцдог нь илэрхий болжээ. Эсвэл өөрийн магтаж буй нэг төрлийн аппаратыг л зардаг аж. Асуулгын үр дүнд зах зээлд борлогддог бүх төрлийн аппаратууд бусдаас ялгарах зүйлгүй, цөмөөрөө хэрэглэгддэг мэт дүгнэлт гарсан бөгөөд зөвхөн асуулгын аргад найдсан бол хэрэглэгч өөрийн мэдлэгт дулдуйдан дүгнэлт хийж байгааг илрүүлэх боломжгүй байсан.

Хамтатгасан судалгааны арга.

Зах зээлд шинэ бүтээгдэхүүн нэвтрүүлэхээр шийдсэн бол хэрэглэгчээс түүнд юу хэрэгтэй байгааг шууд асуух нь тохиромжтой арга юм. Тэд “хамгийн бага үнэ, хамгийн шилдэг бүтээгдэхүүн, үйлчилгээ”-г л хүсдэг. Энэ тохиолдолд судалгааг оновчтой аргаар авснаар хэрэглэгчийг хүслийг мэднэ. Нарийн түвэгтэй бүтээгдэхүүнд (жишээ нь, банкны үйлчилгээ) маркетингийн судлаачид хамтатгасан судалгааны аргыг ашигладаг.

Нүүр нүүрээ харж суугаад үйлчлүүлэгчээс хэдэн хувийн хүү амлавал банкинд мөнгө байршуулахад бэлэн байна вэ гэж асуувал банк хүлээн зөвшөөрөхийн аргагүй “тэнгэрийн үнэ” хэлэх нь гарцаагүй. Үнэндээ тэд хүссэн “тэнгэрийн үнэ”-ийг нь санал болгосон ч мөнгөө хадгалуулахгүй байх нь бий. Хамтатгасан судалгааны арга нь бүтээгдэхүүнийг тусгай үзүүлэлтүүдээр бус (эхлээд хүү, дараа нь хугацааны талаар асуух мэтээр), хамтатгасан үзүүлэлтүүдийг талаархи хувилбарыг нь тодруулах замаар хэрэглэгчийн хүсэл, хэрэгцээг тодорхойлдог. Жишээ нь, 5% хүүтэйгээр ХХБ-нд хадгалуулах уу, 15 хувийг хүүтэйгээр хадгаламж зээлийн шинэ хоршоонд хадгалуулах уу гэж асууна. Энэ тохиолдолд хэрэглэгч найдвартай байдал, өндөр хүү хоёрын алийг сонгож буй нь илэрхий болно. Тухайн нэг үзүүлэлтийн нөлөөллийг математикийн аргаар нэмэлт тооцоолол хийх замаар тодруулдаг.

“Бодлыг уншигч”

“Тусгалын карт” (perceptual mapping) бол шинэ бүтээгдэхүүн, брэндийг шалгах, хэрэглэгчийн хэрэгцээ, шаардлагыг илрүүлэх шилмэл аргын нэг юм. Үр дүн нь орон зайд байршуулсан цэгүүд хэлбэрээр дүрслэгддэг бөгөөд цэгүүд ойр байрласан байх тусам судалгаанд оролцогчдын хүсэл түгээмэл шинжтэйг харуулна.

Судалгаа хоёр үе шаттай явагдана. Эхлээд хэрэглэгч тухайн нэр төрлийн бүтээгдэхүүнийг ямар үзүүлэлтүүдийн дагуу шинждэгийг тодорхойлно. ("тансаг", "гоёмсог", "найдвартай" гэх мэт). Дараа нь эдгээр үзүүлэлтийн хүрээнд хэрэглэгчийн хариулж болох боломжит дэлгэрэнгүй хувилбар тодорхой болох (10-35 хүртэлхи) бөгөөд эцэст нь бүтээгдэхүүнийхээ талаар хэрэглэгчээс асууна. Олон хэрэглэгчээс цугларсан мэдээллийг олон хүчин зүйл бүхий математикийн нарийн нийлмэл аргачлалуудаар боловсруулна. Энэ аргын хувьд үнэн, худал хариултын төлөө санаа зовох шаардлагагүй юм. Зөвхөн хувь хүний тухайн бараа бүтээгдэхүүний талаарх бодлыг “хуулж” авч байгаа хэрэг. Гүйцэтгэхэд түвэгтэй гэдэг утгаараа судлаачаас мэргэжлийн ур чадварыг шаарддаг.

Францын нэгэн судалгааны компанийн судалгааны үр дүнд францын хэрэглэгчид оргилуун дарсыг үнэ ба сахарын агууламж гэсэн хоёр гол хүчин зүйлээр үнэлдэг бөгөөд зах зээлд борлуулагдаж буй дарсууд эдгээр хүчин зүйлээр ангилан авч үзвэл таван хэсэгт хуваагддаг болохыг тогтоожээ.

Ажиглалт

Хэрэглэгч нэг ч үг дуугарах хэрэггүй, энэ утгаараа ямар нэг мэдээллийн гажуудал үүсэх магадлал бага байдаг судалгааны аргуудыг өргөн ашиглах нь чухал юм. Сүүлийн үед баруунд ажиглалтын арга өргөн ашиглагдаж байна. Судлаач судалгааны зорилтот хүн амын дунд нэвтэрч, тэдний хуулиар амьдарснаар хэрэглэгчийн зан байдлыг илрүүлнэ.

Жишээ нь, дэлхийг хамарсан хүнсний “Ашан” сүлжээ оросын зах зээлд нэвтрэхдээ бусад аргын хамтаар ажиглалтыг ашиглажээ. Хэсэг судлаачид Москвагийн энгийн гэр бүлд амьдарч тэдний хоолны цэсийг судлахад оросын хэрэглэгчид голландын бяслагийг илүүд үздэг бол, импортын хиамаас эх орныхоо хиамыг илүүд тооцдог, мөхөөлдсийг зөвхөн зун биш өвөл ч хэрэглэдэг болох нь тогтоогджээ.

Ажиглалт нь практик нөхцлүүдэд ашиглагдах боломжоороо бусад аргуудаас давуу юм. Тухайлбал, хүүхдүүд, залуусын албан бус нэгдлийг судлахад хамгийн тохиромжтой арга нь ажиглалт байдаг. Английн нэгэн үйлдвэр хөлбөмбөгийн багийн эмблем бүхий ороолт зах зээлд нэвтрүүлэх боломжийг судалжээ. Нийтийг хамарсан судалгаа тун хангалтгүй үр дүнг өгсөн байна. "Арван таван настай фентэй тоглолтын өмнө юм уу хойно ярилцлага хийх гэдэг ертөнцийн хамгийн хэцүү ажил юм” гэж судлаачид дуу алдсан гэдэг. Эцэст нь фенүүдийн дунд хоёр судлаач оюутныг “нэтрүүлснээр” (нэг нь хөлбөмбөгийн үнэнч дэмжигч) хүссэн үр дүндээ хүрчээ.

"Эхний тоглолт ширүүн зодооноор өндөрлөсөн бөгөөд бүгдийг тэр дундаа манай судлаачдыг цагдаагийн газарт хүргэсэн. Үүний ачаар бид ороолттой холбоотой чухал үзэгдлийг мэдсэн” гэж судлаач ярьсан байна. Бодит байдалд ороолтны эрэлт нь дэмжигчдийн тооноос бус идэвхитэй үйл ажиллагаанаас хамаардаг болох нь тодорчээ. Тоглолтын дараах мөргөлдөөнд эсрэг багийн фенийн ороолтыг булааж авч өвдгөндөө ороох нь хамгийн том “гутамшиг”-ийг амсуулж буй хэрэг аж. Ороолтоо алдсан дэмжигч нэн даруй шинийг худалдан авч өөрийн байр сууриа сэргээдэг байна. Судлаачийн хэлснээр асуулгын аргаар энэ үзэгдлийг мэдэх боломжгүй юм.

Түүнчлэн хэрэглэгчийг хөндлөнгөөс ажиглаж болно. Нэгэн барууны компани дэлгүүрийн лангуунд нууц камер суурилуулан бичлэг хийжээ. Үр дүнд нь хэрэглэгчид ямар бүтээгдэхүүнд анхаарлаа ихээр хандуулж байгааг, ямар сав баглаа боодол тэднийг татдагийг мэдэж авчээ. Мөн нэгэн жишээ. GfK судалгааны агентлаг цахилгаан хэрэгслийн дэлгүүрт судалгаа хийхдээ судлаачийг жирийн хэрэглэгчийн дүрээр илгээжээ. Судалгааны үр дүнд худалдагч хэрэглэгчтэй удаан ярилцах тусам худалдан авалт хийдэг болох нь мэдэгдсэн байна. Мэдээж үүнийг судалгааны бусад аргаар илрүүлэх боломжгүй.

Давуу тал олныг дурдаж болох ч энэ арга сул талтайг дурдах нь зүйтэй. Нэгд, энэхүү арга нь зөвхөн үйл хөдлөлийн гадаад “өнгөн” хэсгийг тусгадаг. Өөрөөр хэлбэл хүний үйл хөдлөлийн шалтгааныг илрүүлдэггүй. Хоёрдугаарт, хэрэглэгч түүнийг ажиглаж байгааг мэдвэл хэвийн байдлаа алддаг. Эцэст нь судалгаа амжилтгүй болно. Иймээс урт хугацааны ажиглалтын судалгаа хийхдээ жил бүр ажиглаж буй обьектуудынхаа дөрөвний нэгийг шинэчлэх шаардлагатай.

Электрон фокус-групп.

Сүүлийн жилүүдэд электрон фокус-группын арга түгээмэл хэрэглэх болжээ. Тэр дундаа зар сурталчилгааны чанарыг үнэлэхэд өргөн ашиглаж байна. BAAR (Brand & Advertising Attitude Research) технологи буюу сурталчилгааны чанарыг хэмжих аргазүй нь хэрэглэгч-үзэгч өөрийн бодлыг үгээр илэрхийлэх шаардлагагүй ба сурталчилгааг үзээд төрж буй мэдрэмж, сэтгэгдлийг нь тусгай төхөөрөмжөөр хэмждэг байна.

Тухайлбал, оросын сурталчилгааны агентлаг FCB Ma цэвэр усны 30 секундын урттай рекламын чанарыг уг аргаар хэмжжээ. Судалгааны явцад рекламны ес дэхь секундын дүрслэл судалгаанд оролцогчдын саналыг хувааж байгаа нь тодорхой болжээ. Эрчүүдийн өгсөн үнэлгээ дээшилсэн бол, эмэгтэйчүүдийн үнэлгээ эрс буурсан байна. Цаашдын судалгаа санал хуваагдах шалтгаан нь биеийн тамирын зааланд их хүч гарган хичээллэж буй залуугийн дүрс болох нь тодорчээ. Эрчүүдэд энэ дүрс ойр санагдсан бол эмэгтэйчүүд биеийн хэт ачаалал таагүй сэтгэгдэл төрүүлжээ. Судалгаанаас үндэслэн тухайн кадрыг өөрчилсөн бөгөөд реклам дэлгэцээр цацагдан, үр дүн нь онцгой сайн байжээ.

Бие махбоди худлаа ярьдаггүй.

Эцэст нь, бодит мэдээлэл өгдөг онцгой нэгэн арга бий. Жишээ нь, нүдний хөдөлгөөнийг ажиглах арга юм. Guinness компани номынхоо өнгө зүсийг шинэчлэхээр шийдэн хэрэглэгчдийн саналыг асуужээ. “Ердийн”Guinness байгааг мэдэж буй нь тодорхой болжээ. судалгааны үр дүнд хэрэглэгчид номыг уламжлалт үсгийн шрифт болох хар хүрэн үсгүүдээр нь таньдаг гэсэн дүгнэлт гарчээ. Гэвч хэрэглэгчдийн нүдний хөдөлгөөнийг судлахад тэд эртний кельтүүдийн хөгжмийн дүрсийг түрүүлж хайн, хэрвээ олдвол сая тэдний өмнө

Сэтгэл хөдлөлийн түвшинг тодорхойлох шаардлагатай судалгаанд (юун түрүүнд рекламны чанарыг хэмжихэд), артерийн даралтыг хэмжих, биеийн цахилгаан гүйдлийг хэмжих зэрэг өвөрмөц аргыг ашигладаг. Хэдийгээр ашиглагдаж буй тохиолдлын хувьд төдийлэн түгээмэл бус хэдий ч эдгээр арга нь мэдээллийн бодит чанарыг эрс нэмэгдүүлдэг аж.

Судлаачдын үзэж байгаагаар эдгээр өвөрмөц аргууд нь хүний бэлгийн амьдралтай холбоотой сэдвүүдэд онцгой үр дүнг өгдөг байна. Нэгэн сонирхолтой жишээг дурдахад, эрчүүд бэлгийн харилцаанд орж байсан хамтрагчдынхаа тоог үргэлж нэмж хэлдэг бол “худлыг шалгагч” аппарат залгасан үед үнэнээ хэлдэг байна. Харин эмэгтэйчүүд аппарат залгасан байхад тоог нэмж хэлдэг болох нь тодорхой болжээ. Харин ердийн ярилцлагаар эмэгтэйчүүд үнэнээ хэлдэг байна.

Гүйлтийн ашиг тус

Биеэ чийрэгжүүлэх, элдэв өвчнөөс урьдчилан сэргийлэх хамгийн түгээмэл бөгөөд хамгийн их судлагдсан арга нь гүйлт юм. Эрүүл болон өвчтэй хүмүүст гүйлтийн үзүүлэх нөлөө, уулархаг нутагт хэт бага температурт гүйхэд үүсэх үр нөлөө гээд эрүүлжих гүйлттэй холбоотой тоо томшгүй олон судалгаа байдаг.

Юуны өмнө эрүүлжих, чийрэгжүүлэх гүйлт ба гүйлтийн спорт хоёрын ялгаа мэдэж авах хэрэгтэй. Спортоор хичээллэхэд хүн өөрийн бие махбодийн хүрч чадах дээд амжилтанд ямар ч үнээр хамаагүй хүрэх зорилготой болохоор заавал цоо эрүүл байх албагүй бөгөөд эрүүл мэнд, сэтгэл санааны байдал нь амжилтанд хүрэхэд саад болохгүй хэмжээнд байхад хангалттай гэж үздэг. Харин чийрэгжүүлэх гүйлт нь юуны өмнө бие махбодь, сэтгэл санааг хэвийн ажиллагаатай, эрүүл саруул байлгах зорилготой болохоор заавал дээд амжилт тогтоох албагүй, тогтоосон ч эрүүл мэнд, сэтгэл санаанд хор болохгүй хэмжээнд байхад хангалттай гэж үздэг.

Гүйлт нь зүрх судасны үйл ажиллагаанд сайнаар нөлөөлдөг тухай сонсоогүй хүн бараг үгүй биз. Эрүүлжих, чийрэгжүүлэх гүйлтийн нөлөөгөөр зүрхний агшиж, тэлэх үйл ажиллагаа хүчтэй болж, тархи, бөөр гэх мэтийн бусад эрхтэний жижиг судаснуудад ирэх цусны хэмжээ нэмэгддэг. Мөн чийрэгжүүлэх гүйлтээр тууштай, удаан хугацаагаар хичээллэх үед зүрхний жин нэмэгдэхтэй зэрэгцэн, зүрхний булчинг хүчил төрөгч, тэжээлийн бодисоор хангаж байдаг хялгасан судаснуудынх нь тоо нэмэгддэг нь зүрхний үйл ажиллагаанд сайнаар нөлөөлдөг.

Гүйлтийн ачааллыг зохистойгоор тохируулан усаар чийрэгжих хөтөлбөртэй хавсруулах нь мэдрэлийн ядаргаа, нойргүйдэл зэрэг хэт их ачааллаас үүдэлтэй эмгэгийг арилгах шилдэг эмийн бус эмчилгээ болдог. Ялангуяа ажил тарсны дараа гүйх нь өдрийн турш хуримтлагдсан таагүй бодол, сөрөг сэтгэл хөдлөлийн үр нөлөөг арилгаж, хуримтлагдсан бухимдлыг тайлснаар сэтгэл санааны дарамтаас гарах боломж олгодог.

Гүйлтийн үед эндорфин буюу таашаалын дааваар ихээр ялгардаг. Ингэснээр өлсөх, бага зэргийн өвдөлт, бухимдал зэрэг нь арилж сэтгэл санаа дээшлэн баяр баясгалантай болдог. Иймд сэтгэл гутралын үед сэтгэцийн эмч нар гүйлтийг өргөн ашигладаг.

Тууштай удаан хугацаагаар хичээллэхэд гүйлт нь хүний зан чанар, сэтгэл зүйн онцлогт эерэг нөлөө үзүүлдэг. Чийрэгжих гүйлтээр тогтмол хичээллэдэг хүмүүс нь өөртөө илүүтэй итгэлтэй, тайван болдог гэж сэтгэл зүйчид үздэг. Улмаар маргаантай байдалд орох нь цөөрч, стресст огт ордоггүй, орсон ч хялбар гардаг тул зүрхний шигдээсээс урьдчилан сэргийлэх сайн арга болж өгдөг.

Чийрэгжих гүйлт нь төв мэдрэлийн системийг амрааж өгснөөр биеийн төдийгүй оюун ухааны ажиллах чадвар нэмэгддэг.

Чийрэгжүүлэх гүйлт нь цусан дахь эритроцит, гемоглобин, лимфоцит зэргийн хэмжээг нэмэгдүүлснээр хүний дархлаа сайжирдаг. Өөрөөр хэлбэл гүйдэггүй хүнээс хавьгүй цөөн өвддөг.

Мөн чийрэгжүүлэх гүйлтийн нөлөөгөөр цусны биохимийн найрлагад өөрчлөлт орсноор хорт хавдраар өвдөх эрсдэл нь эрс буурдаг.

Чийрэгжүүлэх гүйлт нь залуужуулах нөлөө үзүүлдэг. Судалгаанаас үзвэл чийрэгжүүлэх гүйлтээр хичээллэдэг 60-69 настай хүмүүсийн ажлын чадвар нь гүйлтээр хичээллэдэггүй үе тэнгийнхэн болон суугаа ажил эрхэлдэг 40-49 настай хүмүүсийнхээс дээгүүр байдаг. Өөрөөр хэлбэл ажиллах чадвар нь өөрөөс нь 20 дүү хүмүүсийнхтэй адил, заримдаа бүр илүү байна гэсэн үг.

Гүйлт нь өөх тосны солилцоог сайжруулснаар биеийн жинг хэвийн байлгахаад гойд сайн нөлөө үзүүлдэг. Гүйлтийн үед элэгний эдүүд нь хүчил төрөгчийг 2-3 дахин илүү хэрэглэж эхэлдгээс гадна өрц нь элгэнд нэг ёсны иллэг хийдэг тул цөсний гадагшлалт, цөсний замын үйл ажиллагааг сайжруулна. Гүйлтээр тогтмол хичээллэснээр үений холбогч эд, нурууны зөөлөн эдийн шингэний эргэлт хурдасч хөдөлгөөн багасахыг дагалдан үүсдэг үе мөчний өвчнөөс сэргийлж байдаг.

Гэхдээ энэ бүх эерэг өөрчлөлт, сайн нөлөөг өөрийн биеэр мэдрэхийн тулд өөрийн нас, хүйс, ажил мэргэжлийн онцлог, ар гэрийн байдал, бие махбодийн бодит боломж зэрэгт тохирсон зохистой ачаалалтайгаар гүйх хэрэгтэй гэдгийг мартаж болохгүй.

my new picture










Египетийн пирамидыг хэн барьсан бэ?


Эртний Египетчvvд энэ аварга том байгууламжийг єєрийн гараар vнэхээр барьж чадсан гэж vv? Энэ асуултанд олон хvн "тийм" гэж хариулах байх. Гэхдээ л эртний Египетчvvдийн ур чадварт эргэлзэх хvн санасанаас хавьгvй олон. Олон мянган боолын амь насыг дэнчин тавин бvтээгдсэн гэх энэ аварга байгууламж хэрвээ vг хэлдэгсэн бол хvн тєрєлхтєнд ямархан сонирхолтой тvvх хvvрнэх бол. Ямар ч болтугай Египетийн пирамидыг барьсан хvмvvс єнєєгийн биднээс ч илvv технологийн хєгжилтэй байж. Эртний хvмvvс гэхэд ийм єндєр технологи эзэмшсэн гэхэд хvний сэтгэлд багтамгvй. Эсвэл тэдэнд хэн нэгэн ид шидтэн тусалсан юм болов уу. Шерлок Холмсын эцэг Конан Дойл 1929 онд нэгэн зєгнєлт ном бичсэн нь Египетийн пирамидыг босгосон тvvхийн тухай юм. Тvvний бичсэнээр онцгой авьяастай хvмvvс буюу атлантичууд Египетийн пирамидыг барьсан байна. Конан Дойл энэ зохиолоо чухам юунд vндэслэж бичсэнийг хэн ч мэдэхгvй ч эрдэмтдийн анхаарлыг єнєєг болтол татдаг.

Египетийн пирамидыг барьсан хvмvvсийг харь гаригийнхан ч гэнэ vv, атлантичууд ч гэнэ vv, хэн ч гэж нэрлэсэн бай биднээс илvv чадалтай хvмvvс байсан нь тодорхой. Ємнє нь эрдэмтэн судпаачид харь гаригийнхан эсвэл атлантичуудад тєдий л анхаарлаа хандуулдаггvй байсан тєдийгvй зvгээр л нэг vлгэр домог тєдийхєнєєр боддог байсан юм. Харин одоо тэдний талаар их ярих болж. Тэр хэрээрээ энэ аугаа нууцлаг байгууламжийн нууц бага багаар тайлагдсаар байна. Аугаа Сфинксийг египет судлаачид Фараон Хеопс эсвэл тvvний хvvгийн vед буюу ойролцоогоор манай эриний ємнєх 2500 жилийн vед баригдсан гэж vздэг. Гэвч сvvлийн vеийн судалгаагаар Хеопс хаан пирамидыг барьсан биш харин сэргээн засварласан гэж vзэж байна.

1990-ээд оны эхэн vед Америкийн геологич Робер Шох Сфинксийн хана усны нєлєєгєєр ихэд элэгдсэнийг нотолсон нь томоохон шуугиан тарьсан билээ. Гэвч Египетэд сvvлийн 8000 жил Сфинскийн ханыг элээх хэмжээний бороо дуслаа ч vгvйг хvн тєрєлхтний тvvх гэрчлээд єгнє. Тэгэхээр Роберт Шохын нээлт Сфинскийг усан доор байсан гэдэг домгийг батлаад байгаа юм.
Янз бvрийн домог цуу яриаг vл хайхран ихэнх эрдэмтэд пирамидыг эртний Египетчvvд єєрсдєє тусгай технологийн дагуу барьсан гэж vздэг. Тэд хэрвээ пирамидыг сайтар судлаад vзэх юм бол аль хэсгийг нь гараар, аль хэсгийг нь тусгай багажаар барьсан нь харагдана гэж ярьж байна. Тvvнээс гадна эртний олон барилгыг Египетийн пирамидын технологиор барьсан байдаг. Гэхдээ энэ аварга байгууламж нь чухам юунд зориулагдсан нь тайлагдаагvй нууцын нэг хэвээр байна. Эртний Египетчvvд пирамидыг барихад хэн хvргэсэн юм болоо?

Египетийн пирамидыг сэтгэлийн энергийн тусламжтайгаар барьсан гэж зарим эрдэмтэд vздэг. Тархи нь бидний ашиглаж чадахгvй байгаа асар их хvчийг агуулж байдаг юм. Эртний номонд манай иргэншлийн ємнєх хvмvvс хєгжил сайтай гурав дахь нvд буюу билгийн нvдний тусламжтайгаар сэтгэлийн энергийг механик энерги болон бусад энергид шилжvvлэх чадвартай байсан тухай дэлгэрэнгvй бичсэн байдаг. Мєн зарим нэг эртний сударт сэтгэлийн энергийг ашиглан пирамидыг хэрхэн барьж буй тухай дэлгэрэнгvй бичсэн байдаг. Хvмvvс бєєнєєрєє цугларч аварга том чулуунууд руу сэтгэлийн энергиэ чиглvvлэн жингvй хєнгєн болгон зєєж тавьдаг байсан гэж сударт тэмдэглэгдэн vлджээ. Манай соёл иргэншлийн ємнєх соёл иргэншлийн єндєр хєгжилтэй Атлантидууд Египетийн пирамидыг 78000 жилийн ємнє барьсан гэж олон сударт бичсэн байдаг. Харин орчин vеийн ном зохиолд Египетийн пирамидыг 4000-5000 жилийн ємнє барьсан гэж vздэг ч зарим нэг археологийн олдвор vvнээс ч ємнєх vеийнх гэдэг нь тодорхой байдаг учраас олон таамаглал дэвшvvлэхэд хvргэдэг.

Пирамидууд нь хэмжээ болон санаагаараа хvний сэтгэлийн хvчийг гайхуулах, сэтгэлийн энергийн чадлыг харуулах зорилгоор баригдсан гэж зарим эрдэмтэд vздэг. Єнєєг хvртэл хvн тєрєлхтєн адил тєстэйг нь ч барьж чадаагvй болохоор энэхvv байгууламж нь хэр аугааг илэрхийлэх биз. Аугаа пирамидыг харсан хvн бvр хvний сэтгэлийн хvчний хэмжээлшгvй чадлыг мэдэрдэг юм.
Хамгийн сvvлийн vеийн судалгаагаар пирамидуудыг мэргэн ухааныг хадгалах зорилгоор барьсан гэж vзсэн байгаа. Магадгvй пирамидууд нь хvний генийн санг хадгалдаг ч байж болох юм. Хэдийгээр пирамидууд нь аугаа том харагддаг ч доор нь тvvнээс ч аугаа том нууц бий гэдэгт олон хvн итгэдэг юм.

Дэлхийн 3-р дайн болох уу

Тэр нvдээ анин зvvдний ертєнцєєр аялах vедээ зєн сонвингоо хэлдэг байв. Харин сэрснийхээ дараа тэр тухай юу ч санадаггvй байсан гэдэг. Тэр бол дэлхийн тvvхэн дэх хамгийн алдартай зєн билэгтний нэг Эдгар Кейси юм. Тvvнийг алдарт зєнч Вангагаас дутахгvй гэлцдэг. Анагаах ухааны ямар ч мэдэгдэхvvнгvй тэрээр элдэв євчнийг андахгvй оношилж, хvмvvсийг анагаадаг байжээ. Э.Кейси 1877 оны гуравдугаар сарын 18-нд АНУ-д тєржээ. Єнгєрсєн жил тvvний мэндэлсний 130 жилийн ойг тэмдэглэн єнгєрvvлсэн юм. Тэрээр найм-дугаар ангид байх vеэсээ ер бусын зєн билгийн чадвартай болохоо мэджээ. 1945 оны нэгдvгээр сарын 3-нд нас барахаасаа нэг сарын ємнє Эдгар Кейси коммунизм нуран унаж, Зєвлєлт Холбоот улс задрахыг зєгнєн хэлжээ. Тэр ч бvv хэл, ЗХУ коммунизмын дараахь шилжилтийг амжилттай гэтэлж, 2010 он гэхэд хуучны их гvрний нєлєєгєє баттай сэргээн тогтооно гэжээ. Орос улстай сайн харилцаатай улс орнууд амар тайван амьдарч, хєгжих болно гэж тэр хэлсэн байна.

Тэрээр 2010 оноос ОХУ хуучны холбоотноо эргэж сэргээн зєвлєлт засгаа тогтооно хэмээн зєгнєсєн байдаг. Хэдэн жилийн ємнє vvнийг хий дэмий яриа гэж vзэхээр байсан бол одоо энэхvv зєгнєл биеллээ олоход болохгvй гэх газаргvй болжээ. Белорусс ОХУ-тай нэгдэх нь гэсэн шуугиан газар аваад байна. Энэ тухай ил, далд яриа хэлэлцээр ч эхэлсэн тухай хэвлэлvvдэд мэдээлж байна. Тэгвэл ОХУ-ын дараагийн холбоотноор Киргиз, Зvvн Украин, Армен, Казахстан, тэр ч байтугай Гvрж хvртэл эвсч магадгvй тухай улс тєр судлаачид, ажиглагчид таамаглаж байгаа юм. ЗХУ эргэж сэргэнэ гэж алдарт Ванга ч мєн зєгнєсєн удаатай. Тvvний бусад зєгнєлийн тухайд гэвэл, манай урд хєрш Хятадын улс тєрийн нєлєє хvчирхэгжинэ гэж тэр хэлсэн. Тvvний зєгнєснєєр дэлхийн III дайн гэж гарахгvй. Тvvний зєгнєлvvдээс яах аргагvй батлагдаж байгаа нэг зvйл нь дэлхийн дулаарал юм. Тэрээр дэлхийн дулаарлын тухай цаг уурчид таамаглаагvй байх vед дэлхийн халуун бvсийн уур амьсгал газар сайгvй ноёлно гэж хэлж байжээ.

Єнєє цагт гамшиг нvvрлээд салахаа байсан АНУ-ын зvvн, баруун эрэг, Лос-Анжелос, Нью-Йорк, Сан-Францискогийн гарз хохирлыг ч тэр зvvдэндээ харж байжээ. Газар хєдлєлт, цаг уурын єєрчлєлт, байгалийн гамшиг дэлхий нийтийн амьдралыг єєрчилж, энэ бvхнээс хамгийн бага гарз хохирол амсах нь Орос гэж тэр зєгнєсєн юм. Тvvний энэ зєгнєл Вангагийнхтай ч таардаг юм. Ванга бvх зvйл мєс мэт хайлж, харин Орос л юу ч болоогvй мэт тайван vлдэнэ гэж 1979 онд хэлж байсан гэдэг.

Эдгар Кейси зєн билэгтэн гэдгээ олонд таниулаагvй бол жирийн л нэг америк эр байх байлаа. Хоёр хvvхдийн эцэг, халамжит хань, чадварлаг зурагчин, ням гаригийн сургуулийн багш, дээр нь цэцэрлэгээ маш нямбай арчилдаг тэрээр амьдралынхаа 40 жилийг “унтах”-д зарцуулсан юм. Гэхдээ хvмvvсийн тусын тулд сайн дураараа гараа нуруун дороо нугалан хэвтээд нойрсдог байжээ. Тvvнийг унтсаны дараа хvмvvс сонирхсон асуултдаа хариулт авдаг байж. Тvvний зvvд нойрондоо хэлсэн 14 мянган зєгнєл байдаг гэнэ. Тvvний энэхvv зєгнєл, амьдарч байсан гэр орон, орчин тойрныг нь vзэж сонирхохоор хэдэн мянган хvн АНУ-ыг зорьдог байна.

Архи, пиво, дарс, Архи, пиво, дарс..


Шар айраг /4,5-6%/
Хэзээ ч юм шар айргийг зөвхөн эрэгтэйчүүд ажлын дараа уудаг байв. Тэгвэл өнөөдөр шар айрагны төрөл олширч, эрэгтэйчүүд төдийгүй эмэгтэйчүүд уух болжээ. Эмэгтэйчүүд шар айраг ууж суух нь тийм ч гаж үзэгдэл байхаа больсон ба өдөрт хагас литр шар айраг уух нь эрүүл мэндэд тустай гэсэн яриа ч гарсан байна.
Гэхдээ шар айргийг согтотлоо уух нь зохисгүй. Цусны эргэлтэд их хэмжээний шингэн орсноор урьдчилан хэлэхийн аргагүй өөрчлөлт орж, цусны урсгал зохих хэмжээнээсээ ихсэж болзошгүй аж. Үүний зэрэгцээ шар айрагт агуулагддаг фитоэстрогенууд тестостероны боловсролтыг багасгаж, бэлгийн дур хүслийг бууруулдаг байна. Тэгээд ч энэ олон төрлийн шар айрганд агуулагдаж байгаа хорт бодисын хэмжээ харилцан адилгүй байж болох юм. Нэг удаа нэг литрээс хэтрүүлэх хэрэггүй.

Жин - тоник /9%/
Спирт, бензоат натри, амт оруулагч, нүүрс төрөгчийн давхар ислээс бүрддэг учраас түргэн шимэгдэж, хурдан согтоож, түргэн гадагшилна. Энэ ундааг уусан таван хүний нэгийнх нь уурыг хүргэж, биеэ барих чадваргүй болгон сэтгэл санааг түгшээдэг учир үдшийг таагүй болгох аюултай. 500 граммаас хэтрүүлж болохгүй.

Шампанск /9,5-12 %/
Энэ дарс баяр болон ид шидийн мэдрэмж төрүүлдэг. Францаас гаралтай хөөсөрдөг дарс нь түргэн бөгөөд түр зуур согтоодог. Шампанскийг хэтрүүлбэл өглөө маш хүнд шартана. 300 мл-ээс хэтрүүлж болохгүй.

Дарс /12-15 %/
Дарс дурс хүслийг өдөөдөг. Энэ ундаа таатай амттай, ашигтай бодис, амин дэмээр баялаг учир зохистой хэрэглэвэл тэр үдэш таатай байх болно. Харин дарс ходоодны шарх, чихрийн шижин, харшиламтгай хүмүүст зохимжгүй. Улаан дарс 200 мл, цагаан дарс 300 мл-ийг нэг удаа уухад хангалттай.

Архи /40%/
Романтик бус, цэвэр согтууруулах ундаа. Уусан архи хийжүүлсэн ундаанаас удаан шингэж, удаан гадагшилдаг. 100 граммаас хэтрүүлж болохгүй.

Коньяк /40-42%/
Усан үзмийг нэрж гаргадаг энэ ундааг технологийн дагуу царс модон торхонд хадгалдаг. Коньяк нь ачаалал, ядаргааг тайлдаг учир зүрх -судасны системд таатай нөлөөлдөг. Сексийн өмнө хундага коньяк уухыг секс судлаачид зөвлөдөг байна.

Ерөөсөө ийм нэг юм нь манайхныг ёстой өөд нь гаргахгүй байх шиг надад санагдаад байдаг юмаа. Тэр нь юу вэ гэхээр хамтарч, бие биендээ дэм болж, хэн нэгэнд итгэл хариуцлага өгч ажиллаж чадахгүй байгаа энэ нэг хөгийн зан л Монголчуудыг алаад байна л даа. Яг нөгөө тамын тогооны үлгэр гээчээр.

Тэр нээрээ их хөөрхөн ёжлол шүү. Тамд улс улсаар нь нэг нэг тогоонд хийгээд л учиргүй олон мангас, чөтгөрүүдэд сэрээ, сэлэм бариулаад мануулдаг. Нөгөөдүүл нь гарч ирэх гээд байгаагуудыг нь цааш нь түлхэж унагаадаг. Яахав хүмүүс бие биенээ дэмжээд гарчих гээд байдаг юм байна л даа. Гэтэл нэг тогооны хажууд ямар ч чөтгөр байхгүй. Тэгсэн тэр нь Монголын тогоо гэнээ. Гайгүй нэг нь гарах гээд ирэхээр л нөгөөх нь татаад унагачихдаг ухамсар өндөртэй ард түмэн тул эрлэг номун хаан цалингийн төсвөө хэмнээд чөтгөр мөтгөрөөр мануулаагүй байгаа юм.

Тэгээд би бодлоо яагаад Монголчууд хамтарч ажиллахдаа муу юм, яагаад бид замын хөдөлгөөнд соёлтой оролцдоггүй юм, яагаад бид нар хогоо хамаагүй хаядаг юм гээд л бодоод байхаар ганц л дүгнгэлтэнд хүрээд байна даа.

Юу гэхээр энэ чинь бидний цусанд байгаад байнаа. Бид чинь нэлээд хэдэн жил ч юмуу зуун ч юмуу яг хар толгойгоо даагаад амьдраад ирсэн түүхтэй юм байна л даа. Жишээлбэл нэг Балдан гэдэг нөхөр бол эхнэр гурван хүүхэд, хөгшин эхтэйгээ цуг уулын мухарт амьдарна. Тэгээд малаа ч өөрөө хариулна, хадлангаа ч өөрөө авна, хүнсээ ч өөрөө л цагаан идээ, махаараа болгоно. Хааяа төв газарлуу ганцаараа шогшиж очоод цай, давс, даавуу даалимба, гурил будаагаа малынхаа түүхий эдээр солиод авчихана.

Ингээд л бүх юмаа өөрөө хийдэг зан нь бүүр цусанд нь шингэчихсэн юм байна. Тийм болохоор л хүнд итгэдэггүй, хэн нэгэнтэй хамтарч юм хийж чаддаггүй юм байна.

Мөн дандаа л уудам талаараа уртын дуу аялан хөтөлгөө морьтой давхиж явсан хүмүүс чинь энэ ногоон гэрэл, цагаан шугаманд дасахгүй байна шүү дээ.

За тэр хогны хувьд бол байнга л экологийн цэвэр хог гаргаад тэрийгээ хаа хамаагүй жалгандаа хаячихдаг байсан хүмүүс мөн л тэр сэтгэхүйгээрээ хаа хамаагүй хогоо хаяад байна.

Тэгэхээр миний ард түмэн хурдхан шиг нүүдэлчин соёлоосоо суурин соёлруу шилжих /мэдээж яг хөдөөнөө амьдарч байгаа иргэд бол биш шүү/ хэрэгтэй байна даа. Энэ ч "заа май энэ хогийн дискээ ав" гээд гаргаад хаячихдаг эд биш болохоор бас цаг хугацаа шаардагдана. Одоо сүүлийн үеийн хүүхдүүд бол арай л өөр болж байгаа. Магадгүй 10 жилийн дараа Улаанбаатар маш цэвэрхэн хот болох байхаа. Бас Монголчууд хамтран бие биедээ итгэлцэн ажиллаж сурах байх. Замын хөдөлгөөндөө ч хүлээцтэй, соёлтой оролцож сурах байх.

Энэ хугацааг наашлуулж болох тул хувь хувьдаа хичээцгээе дээ. Залуусаа.